♠♥♣♦ZoWhoN ooRiiHooRoo ♠♥♣♦ | |
jvjigchin lee min ho-giin yriltslagaas
16:40
,
2011-09-03
..
0
сэтгэгдлүүд
.. Холбоос
![]() Тэрбээр өнөөдөр Азийн хамгийн залуухан, алдартай жүжигчдийн нэг. Ли Мин Хо нь манай үзэгчдийн сайн мэдэх Солонгосын олон ангит кино болох “BOF”-ийн Гү Жүн Пюгийн дүрээрээ танил билээ. Энэхүү дүр нь түүнийг өнөөгийн энэ нэр алдарт хүргэсэн байна. Азийн орны төдийгүй Оросын охид бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг эзэмдэх болсон энэхүү залуу жүжигчинтэй “Аргументы и факты” сонины сэтгүүлч өөрийн биеэр уулзаж, ярилцлага авахаар шийджээ. Энэ хүсэлтийг “Star House Entertainment” агентлагт хүлээн авснаар сэтгүүлч эмэгтэй Солонгосын нийслэлийг зорьсон юм. Мария Вдоченко “Солонгос хүн гэхэд тэрбээр их нуруулаг залуу байлаа. -Юуны өмнө цаг, зав гарган бидэнтэй ярилцлага өгөх болсонд талархал илэрхийлье? -Ярилцлагаа өөрийн тань хүүхэд насны дурсамжаас эхэлье? -Хүүхэд байхдаа ямар мэргэжилтэй болно гэж боддог байсан бэ? -Чөлөөт цагаараа спортоор хичээллэдэг гэж сонссон? Ямар спортоор хичээллэдэг вэ? -Бүхий л спортын төрөлд дуртай. Харин хичээллэдэг спортын төрөл гэвэл усан сэлэлт, туяалзуур жад, бие хамгаалах урлаг. Ингэхэд танай улсын Ерөнхий сайд Владимир Путиныг жудогоор хичээллэдэг болохыг интернэтээс уншиж байсан юм байна. -Ерөнхий сайд гэснээс та манай Орос орны талаар ямар бодолтой байдаг вэ? -Дунд сургуульд байхдаа түүхийн хичээлээс ерөнхий ойлголтыг авсан. Улаан талбай, чадварлаг тамирчдаар нь сайн мэдэх юм байна шүү. Жинхэнэ цасны орон гэж сонссон. Мөн сайхан бүсгүйчүүдтэй орон гэж боддог. -Сайхан бүсгүйчүүд гэж…? -Танай улсаас дэлхийн олон сайхан мисс төрснөөр нь мэднэ. -Ингэхэд ямар эмэгтэй таалагддаг вэ? Таны хувьд төгс эмэгтэй гэж бодож явдаг хүн хэн бэ? -Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн хүч нь ухаалаг зан гэж боддог. Мөн инээмсэглэл хамгийн сайхан чимэг болов уу. Миний хувьд төгс гэж бодож явдаг эмэгтэй бол жүжигчин Song Hye Kyo юм./”Зочид буудлын эзэн” “Миний байшин” киноны гол дүрийн эмэгтэй/. Гэхдээ намайг түүнд дурласан гэж битгий бодоорой/инээв/. -Кино жүжигчин болоход юу нөлөөлсөн бэ? Би шалгаруулалтанд тэнцээгүй ч шалгалт авч байсан нэрт найруулагч Хан Жи Сун надтай уулзаад “Урлагийн ертөнцөд чамд асар их ирээдүй байна. Тиймээс чи эцэг эхтэйгээ зөвлөөд кино урлагийн сургуульд элсэн орохыг би зөвлөх байна” гэж хэлсэн юм. Би ч тэр тухай хэнд ч хэлэлгүй шөнөжин бодож хоноод маргааш өглөө нь гэрийнхэндээ хэлж энэ мэргэжлийг эзэмшсэн. “BOF” киноны Гү Жүн Пю анхны гол дүр минь байсан. Гараа сайн бол бариа сайн гэдэг шүү дээ. Гэхдээ бүх зүйл тийм хялбар байгаагүй. Энэ дүрийг авахаасаа өмнө би шалгаруулалтанд гурван ч удаа тэнцээгүй юм. Сүүлдээ найруулагчид өөр хүнийг тоглуулья гэхэд нь би маргааш яг чаддаг болоод ирнэ гэж гуйдаг байсан. -Хүндэлж, биширч явдаг кино жүжигчин? -Холливудын кино оддоос Леонардо Ди Каприо, Аль Пачино. -Кинонд жүжиглэхээс гадна урлагийн өөр ямар төрөлд сонирхолтой вэ? -“BOF″-ийн Гү Жүн Пю та хоёрын адил болон ялгаатай зан чанар? -Миний бүтээсэн дүр бол баян айлын эрх танхил залуу. Гэхдээ тэр эцэст нь өөрийгөө олж, нээж чадсан. Би өөрөө ч амьдрал дээрээ ийм байхыг зорьдог. Энэ нь адил тал байх. Үнэнийг хэлэхэд заримдаа энэ дүр маань бодит амьдралаас хэтэрхий хол юм шиг санагддаг шүү. Бид хоёрын хооронд бас нэг ялгаатай зүйл гэвэл Гү Жүн Пю шиг ууртай биш. Харин ч эсрэгээрээ их хөгжилтэй, нийтэч гэж өөрийгөө боддог. -Залуу жүжигчний хувьд богино хугацаанд асар их нэр алдарт хүрсэн. Гэхдээ нэр алдрыг дагаад элдэв шуугиан, хэл аманд өртөх нь их байдаг? -Таны зүрх сэтгэлийг эзэмдсэн бүсгүй байгаа талаар олон эмэгтэй сонирхож байгаа? Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 4 -р хуудас Нийт хуудасны тоо: 6 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:![]() Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудСүүлийн бичлэгүүдvneheer hoorhon duu shv ^^9n svvlt vneg sayhan tv9 r garsan mini nz bvsgvi 9n svvlt vneg kinoonii talaar.............. jvjigchin lee min ho-giin yriltslagaas naiz gej baidag uu..? ZoWHon ooRiiHooRoo^^ Найзууд |